
Япон залуусын дундаж орлого 2500 орчим ам доллар. Тэд хэрэглээний төлбөр
байр сууцаа тооцоод доод тал нь 300-400 орчим долларыг банкны
хадгаламжид заавал хийж заншсан байдаг. Мөнгө цуглуулах нь тогтсон нэгэн
заншил, уламжлал ч гэсэн болно. Япон ахлах сургуулийн наснаас эхлэн цагийн
ажил хийхийг хуулиараа зөвшөөрдөг. Иймдээ ч тэд энэ наснаас эхлээд банкинд
мөнгөө хадгалах соѐлд суралцаж эхэлдэг.
Залуус мөнгөн хуримтлалгүй бол хурим хийх нь байж боломгүй явдал гэж үздэг.
Тэд өнөөгийн хатуу чанга эдийн засагт нийгэмд ѐс журамтай, зохион
байгуулалттай байсан нь ирээдүйд төрөх хүүхдэд, гэр бүлд минь хэрэгтэй гэж
үздэг. Хадгаламжиндаа доод тал нь 10000 ам долларыг хуримтлуулсны дараа
хүүхэдтэй болох ѐстой гэсэн бодол дийлэнх Япон залуусын толгойд суусан
байдаг.
Ажил хайлтын аянд их сургуулийн 2,3-р дамжаанаас эхлэн бүх Япон оюутан
нэгддэг. Ингэснээр сууж босох, хаалга нээх, үс засалт, хувцаслалт гээд тогтсон
хатуу ѐс жаягтай байх ажлын ярилцлагуудыг ямар ч түвшний боловсрол
эзэмшсэн нэгэн төгс гүйцэтгэж чаддаг. Тэдэнд их сургуулиа төгсөөд ажил хайна
гэсэн ойлголт огт байдаггүй. 4-р дамжаанд орох үед хаана ажиллахаа шийдсэн
байх ѐстой гэх бичигдээгүй хууль үйлчилдэг.Ямар нэгэн албан байгууллагад
ажилласан хүн бол чиний зааварлагч багшаас ялгаагүй гэсэн бичигдээгүй хууль
японд бий. Гол нь туршлага хуримтуулсан хүн аль ч албан газарт нэр хүндтэй.
Тиймдээ ч тус улсад залуухан захирал тийм ч олон байдаггүй шалтгаан нь энэ.
Аль ч ажлын байр, сургууль дээр өөрөөсөө насаар ахимаг, туршлага ихтэй
хүнтэй харилцахдаа заавал хүндэтгэлийн үг хэрэглэж түрүүлж нөгөө хүнийхээ
санал бодлыг сонсдог заншилтай. Ингэж хүндлэл үзүүлэх нь нөгөө талаараа
эмх цэгцтэй, шударга баг хамт олон бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг гэж тэд
үздэг байна.