
Манай Монгол Улсад 21 нас хүрээгүй хүүхэд ,залуусд архи, тамхи хэрэглэх,
тэдэнд зарж борлуулахыг хориглосон хуультай байдаг. Харин энэ оны 6 сард
Японы парламентад насанд хүрсэн гэж үзэх насыг 18 болгох хуулийн төсөл
өргөн барьжээ. Одоогийн хэрэгжиж буй Иргэний журамд нь 20 нас хүрсэн бол
албан ёсоор насанд хүрсэн гэж үздэг.
Хуулийн төсөл 2022 оноос хэрэгжиж эхлэх ба 18 настай иргэд эцэг эхийн
зөвшөөрөлгүй гэрлэх боломж бүрдэх гэнэ. Мөн эмэгтэйчүүд 18 нас хүрч гэрлэх
боломжтой болно.
Одоогийн хуулиар 18 болон түүнээс дээш настай эрэгтэй, 16 болон түүнээс
дээш настай эмэгтэй гэрлэх зохицуулалттай. 20 оос доош насныхан заавал эцэг
эхийн зөвшөөрлөөр гэрлэх үүрэгтэй.
Гэхдээ хорин нас хүрээгүй иргэд архи, тамхи хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох
хориотой заалтыг хэвээр нь үлдээжээ.