
Япон хүмүүсийн талаар, Япон гэх нэрийг сонсоод хамгийн түрүүнд таны
санаанд чухам ямар сэтгэгдэл төрдөг бол? Нимгэн, зузаан цаасан ханаар
тусгаарлагдсан, гоёмсог ,энгийн гүйдэг хаалгатай байшин, он цаг элээсэн
эртний сүм дуган, эсвэл тансаг ганган тансаг хөлөг сүлжилдсэн ирээдүйн
гэмээр гайхалтай хот санаанд чинь буудаг уу? Мананд буданд хучигдсан уулс
толгод, гэрлийн хурдаар сум мэт шунгинах хурдны галт тэрэг үү? Эсвэл хийц
сайтай, үнэтэй дэгжин костюмаар гоёж гангарсан бизнесмэн залуус, өнгө
алагласан кимоногоор гангарсан гейша юу? Япон орон бол оньсого ,хэн ч
таашгүй нууцыг олон зууны турш нуусаар ирсэн ард түмэн.
Хэрэв та уламжлалт ёс заншил, хэв маягийг илүүд үздэг бол Японд очоод
Киото эсвэл Наараг чиглэх нь зүйтэй. Эртний сүм дуган, хийд, бунхан, кабуки
(япон театрын төрөл), цайны ёслол болоод Японы урлаг соёлын арвин өв бүхий
баялаг музейг та тэндээс харах болно. Харин та орчин үеийн хотын соёл,
технологийн дэвшлийг сонирхож буй бол Япон улс танд хүссэн бүхнийг тань
мэдрүүлж чадна. Тус улсын бүхий л хотууд маргаангүйгээр гайхамшгийн
ертөнц. Хотын гудамжинд дэлхийн тэргүүн зэрэглэлийн кафе, ресторан,
загварын алдартай ордны дэлгүүрүүд хаа сайгүй тааралдана. Харин хотоос
гараад явахад арлын орны гайхамшиг танд нэгийг эрхгүй бодогдуулна.
Окинавагийн шүрэн хад, Нисеко дахь цанын бааз гээд л. Түүнчлэн Япон улсыг
дэлхийд гайхагддаг нэг чанар бол хоол. Амтат сүши, темпура, жантай гоймон
гээд... энэ жагсаалт үргэлжилнэ.
Галт уулын идэвхтэй бүс учраас халуун рашаан ихтэй учраас жуулчдыг
сонирхолыг маш ихээр татдаг.