
Японд эцгийн эрхт ёс давамгайлдаг.Одоо сүүлийн үед хуучны ёс нь бага зэрэг алдагдаж эхэлж байгаа.Хүний эхнэр болж гэрийн эзэгтэй болсноос өөрийн хүссэн ажлаа хийж явахыг хүссэн бүсгүйчүүд нэмэгдэж байгаа бололтой.Японд хүнтэй гэрлэснээр ажлаас гарч гэртээ суух нь элбэг.Айл гэрийн асуудлыг эхнэр зохицуулах үндсэн үүрэгтэй.Харин нөхөр бол мөнгө олж гэр бүлээ тэжээх ёстой.Япон гэрийн эзэгтэй нар гэр бүлийн мөнгө санхүүд маш хянамгай ханддаг.Сар бүрийн орлого зарлага гэх мэтийг нэгбүрчлэн бүртгэж ямар юман дээр их мөнгө зарцуулсан гэдгээ харж хянадаг.Япончууд илүү зардал гаргахгүй харин болж өгвөл мөнгөө хэмнэж хуримтлал үүсгэхийг чухалчилдаг.
Тиймээс
-Сар бүрийн хүнсний тооцоо
-сургууль цэцэрлэгийн зардал
-нөхрийн цалин буюу орлого
-бензин тосны зардал
-ус,цахилгааны зардал гэх мэтийг нэг бүрчлэн өдөр бүр уйгагүй бүртгэж бичдэг.Мөн гэр бүлийн эрүүл байх энхийн манаанд зогсоно.Өдөр бүр өөр өөр төрлийн хүний биед сайн, калори зэргийг нь бодолцож үзэж хийдэг.Нөхөр нь эрүүл саруул байж тэр айл сайн явах учиртай гэж сайн бодож явдаг.Тухайн айлын мөнгө санхүү тэр чигтээ эхнэрийн мэдэлд байдаг.Япон нөхрүүд цалингаа аваад шууд эхнэртээ тушаадаг.
Эхнэр нь нарийн тооцоо бодож тооцоолж байгаа учраас нөхөртөө буцаагаад дараагийн цалин хүртэлх хэрэгцээний мөнгө болох 30.000-50.000иэн өгдөг.Нөхөр нь тэр мөнгөөрөө ууж идэн наргиж цэнгэх болон дуртай зүйлдээ зарцуулж болно.Гэхдээ дараагийн цалин хүртлээ хүргэх хэрэгтэй.Эхнэр бол хоол унд болон бусад хэрэгцээний мөнгөө авч үлдээд бусад мөнгөө банкинд хадгалуулдаг.Ямар нэг яаралтай мөнгө хэрэгтэй үед болон хүүхдүүдийн их сургуулийнх нь зардлыг эртнээс бэлдэж эхэлдэг.