
Өдгөө 71 настай Япон эмээ Бага Тойрог дахь амьдардаг байрынхаа гаднах болон ойр орчмын сад, ногоон байгууламжийг өдөр бүр арчилж тордон,зэрлэг зулгааж, цэцэг мод тарьж, сакурагийн үр суулгаж, бас гудамжинд хаясан хогийг зогсоо зайгүй тонголзон түүж цэвэрлэх юм. Ойр хавьд нь ширхэг ч тамхины иш харагдсангүй эмээ бүгдийг нь түүгээд уутанд хийчихэж. Англи хэлтэй, бас Монголоор бага сага ярьдаг гэнэ. Энэ хавийнхан болон энэ хавиар явдаг хүмүүс эмээг хүндлээд хогоо битгий хаяасай.
Окинавагийн уугуул, жилдээ нэг удаа Япон буцчихаад хүрээд ирдэг юм байна.
Монголд 7 жил болж байгаа, Гачуурт дахь хүүхдийн асрамжийн газар 6 жил сайн дураараа ямарч цалин хөлсгүй ажиллаж, өглөө эрт босч хүүхдүүдийг асарч хооллодог, сардаа нэг удаа хүүхдүүдэд Япон хоол идүүлэх гэж автобусны буудал руу цаг алхдаг, бүүр асрамжаас оргосон хүүхдүүдийг хүртэл гадуур эрж хайж явдаг байсан байна.
Өрх толгойлон 3 хүүхдээ өсгөсөн ээж Монголд хүүхдүүд асарч байна гээд эмээгийн тухай 2014 онд Токиогийн телевизээр гарахад тэнд амьдардаг Монгол залуу эмээд Окинавагийнх нь хүнсний зүйлсээс явуулж байсан гэнэ. Та нар ч гэсэн эмээтэй тааралдвал, мэнд амрыг нь асууж талархлаа илэрхийлээрэй. Гоё юм авч өгсөн ч болно.