
Хамгийн том дурсгалын дэвтэр бол хот юм. Хүүхэд, залуу, идэр, өтөл насны дурсамж шингэж, иргэдийн зорилго мөрөөдөлд тулгуурлан маш их хөдөлмөр, хөрөнгө оруулалтаар бий болдог.
Аливаа нийгэм цаг хугацааны явцад өөрчлөгдөн шинэчлэгдэх нь зөв боловч өнгөрсөн үеийн алдаа оноо, ололт, туршлага, сургамжийг өвлүүлэх хэрэгтэй. Эдгээрийг ном зохиол, сонин сэтгүүл, фото зургаар үлдээх боломжтой ч, тухайн газрын “Дурсамж” буюу “Memory”-г уламжлах хамгийн үр дүнтэй арга бол ТҮҮХЭН БАРИЛГЫГ сэргээн засч, хадгалж үлдээх явдал юм. Тэр дундаа олон нийтийн барилга байгууламж болох музей, театр, номын сан, цэцэрлэгт хүрээлэн, талбай, сүм хийд нь нийгмийн асар их дурсамжийг агуулж, хэдэн арав бүр цаашлаад зуун жилийн дараа ч бидний оршиж байсан баталгаа болдог.
Хувь хүн өөрчлөгдөж, шинэ зүйл сурч, илүү зүйлд тэмүүлэх нь сайн зүйл боловч, өнгөрснийг ойлгож, хүлээн зөвшөөрч, хойч үедээ өвлүүлж байж жинхэнэ соёлыг авч үлддэг билээ.
Ашигласан зургуудын эх сурвалж: Токио өртөө: https://redrb.heteml.net/park/tokyostation.html Бөмбөгдөлтийн дараа: https://withnews.jp/…/f0150416004qq000000000000000G0010701q… Тацүно Кинго 1854-1919: https://www.saga-s.co.jp/articles/gallery/411371?ph=1 Ёшида Тэцүро 1894-1956: http://kemigawaradio.web.fc2.com/cont/kr/yoshida.html Бруно Таут 1880-1938: https://en.wikipedia.org/wiki/Bruno_Taut Төв шуудан: https://www.zenitaka.co.jp/works/achievements/08-03.html