Заавал мэдэх ѐстой Япон хоолны заншил Япон орныг зорих гэж байгаа та тус
улсад ирсэнээр олон хүмүүстэй уулзан учирч , хоол идэж , шар айраг уух үе
зөндөө гарч ирэх болно. Тэгвэл ажил хэргээ амжилттай явуулахын тулд таньд
тус нэмэр болохуйц мэдвэл зохих Япон хоолны ѐс заншилын талаар цөөн хэдэн
зөвлөмж хүргье.
Япончууд гадаад хүмүүсийг савхаар хоол сайн идэж байгаад нь ихээхэн гайхдаг
байна. Гэхдээ та савх буюу хашигаар идэж чадахгүй бол санаа зовох зүйлгүй ч
зөвхөн хэд хэдэн журам байдгыг мэдэхэд л хангалттай .
Хашигаар ширээн дээр зурж, ямар нэг зүйл рүү зааж болохгүй. Мөн хэрвээ та
хашигаар ямар нэг идэх зүйл авсан бол буцааж тавьж болохгүй бөгөөд идэхээс
өөр аргагүй. Үүнээс гадна хашигаар хоолоо хатгаж болохгүй бөгөөд цагаан
будааг хашигаар хатгах нь бүр хориотой гэнэ. Учир нь энэ нь нас барсан хүн
дээр ийнхүү хатгадаг юм байна.
Ширээний ард суугаад хоол идэхийн өмнө иттадакимас хэмээн хэлэх хэрэгтэй
бөгөөд энэ нь бидэнд заяагдсан зүйлийг идэцгээе -гэсэн утгыг илэрхийлж
байгаа юм. Харин хүмүүс энэ үгийг хэлэх гэж яараагүй, харин та их өлсөж
байвал өөрөө амандаа хэлчихээд хоолоо идэж болно.
Мөн шар айраг зэргийг уухын өмнө ширээний ард цугласан хүмүүсийн нэг нь
тулгалтын үг хэлэх ѐстой байдаг бөгөөд үг хэлсэны дараакампай хэмээн хэлээд
бүгд хоорондоо тулгаж ууцгаадаг. Энэ нь дуустал нь уугаарай гэсэн санааг
илэрхийлж байгаа аж.
Ямартай ч та энэ талаар мэдэж байвал Япон хүмүүстэй хоол идэх үед эвгүй
байдалд өөрийгөө оруулахаас аварч ажилдаа анхааралаа хандуулах боломж
олгоно гэж найдаж байна.