
Би энэ удаад Япон хүмүүсийн хооллох соёлын талаар танилцуулахаар шийдлээ. Япончууд хооллохдоо ач холбогдол өгдөг нь 「食べ方を見るだけで、人となりや育ち、教養をわかる」гэсэн үг байдгаас харагдана. Энэ нь Хэрхэн хооллож буйгаас тухайн хүний уг хүмүүжил харагддаг гэсэн утгатай юм. Хоолны ширээний соёл гэдэг нь зөвхөн халбага сэрээгээ хэрхэн зөв хэрэглэхээр тогтох зүйл биш билээ. Хооллох соёл гэдэг нь зөв цэвэрхэн хооллох техник болон ямарваа арга хэмжээ найр ажлынхантайгаа хамт хооллох (パーティ、改まった席での食事) үед эвгүй байдал,бүдүүлэг ойлголт төрүүлэхээс сэргийлж буй мэдлэг юм. Японд зоог барих, үдэшлэг арга хэмжээ нь хооллох гэхээсээ илүүтэй хүмүүс/ажилчид хоорондын харилцаа холбоог сайжруулах болон бусад олон талын зорилготой байдаг. Хооллох хэрэгслийг хэрхэн барих, хооллох дараалал гэгчлэн олон дүрэмтэй учир Япон улсад ажиллаж суралцаж байгаа хүмүүсийн зайлшгүй сурах шаардлагатай зүйлийн нэг юм.
和食Япон үндэсний хоол
Японд ерөнхийдөө бол хооллохдоо савх ашигладаг ба савх ашиглах соёл гэж бий.
Ажлын хамт олонтойгоо хооллох тохиолдол олон тул хооллохдоо эвгүй байдалд орохгүйн тулд савх хэрхэн зөв ашиглах талаар мэдэхэд илүүдэхгүй болов уу гээд お箸マナーбуюу Савх ашиглах соёлын талаар танилцуулъя!
Савхыг зөв авах ,барих
Ширээн дээр байгаа савхыг баруун гараараа дээрээс нь авч, зүүн гараараа савхны доод дунд хэсгээс барин савхны урд хэсгийг тэгшхэн нийлүүлнэ. Дараа нь баруун гараа доод талруу нь шилжүүлэн барьж хэрэглэнэ. Мөн савхны урд хэсгийг 4см-с илүү хэсэгт хоол хүргэхгүй байх нь цэвэрхэн харагдана.
❓箸置き(Хашиоки) Савхны тавиур яагаад хэрэгтэй вэ?
Хэрэглэсэн савхаараа ширээг завааруулахгүйн тулд хэрэглэх зориулалттай.
❓Хооллож дууссаны дараа нэг удаагийн савхыг яах вэ?
Нэг удаагийн савх нь цаасан боодолтой ба хооллосны дараа буцаан хийж урд хэсгийг нь нугалдаг. Энэ нь хэрэглэсэн савх юм шүү гэсэн тэмдэглэгээ юм.
❓Том тавагтай хоолноос ямар үед авах вэ?
Хамгийн дээд албан тушаалтай хүнээс эхлэн тавгандаа авах ба эрэмбэ дарааллын дагуу авна. Таны яг өмнө байсан ч гэсэн дээд албан тушаалтай хүнээс эхлэн хүрнэ. Савх ашиглахдаа гаргаж болохгүй үйл хөдлөлийг танилцуулъя (бүгд тус бүрнээ нэршил бий)
❓箸渡し хашиваташи
Савхнаас савхаар дамжуулах
Савхадсан юмаа хүнд өгөхдөө тэр хүн нь бас савхаар авахыг хэлж байгаа юм. Японд нас барсан хүнийг чандарлахад эхлээд шатаагаад дараа нь ясыг нь хоёр хүн тусгай багжаар хоёр талаас нь хамж авдаг ба үүнтэй адил хэмээн хашиваташиг цээрлэдэг.
❓ねぶり箸 нэбурибаши(もぎ箸)
Савханд наалдсан хоолыг амаараа авах.
Ихэнхдээ хуурай савханд юм наалддаг ба савхандаа юм наалдуулахгүйн тулд эхлээд мисо шөлийг уун савхаа норгосны дараа хэрэглэвэл юм наалдахаас сэргийлнэ.
❓刺し箸 Сашибаши(突き箸 )
Тавагнаас хоол авахдаа зоож авах
❓迷い箸 маёоибаши
Алийг нь идэх вэ? гээл хоолон дээгүүр савхаа гүйлгэх.
❓指し箸 Сашибаши
Хооллох үедээ хүн лүү савхаараа чичилж ярих
❓そら箸 Сорабаши
Идэх гэж савхадсанаа буцаагаад тавих
❓たて箸 Татэбаши
Будаа болон хоолондоо савхаа зоох
by Ariungerel